Ирэх сард болох Далай ламын 90 насны ойгоор залгамжлагчийн тухай яригдана
Анд нөхдийн мэдээ
2025-06-19
Төвөдийн шашны удирдагч Далай лам 90 насныхаа ойг тохиолдуулан ирэх сард шинэ алхам хийж, залгамжлагчийнхаа асуудлыг хөндөх төлөвтэй байгаа тухай AFP агентлаг мэдээлэв. Төвөдийн орогнолын засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Бямба Цэрэн хэлэхдээ, “Далай лам ирэх сарын 2-ны өдөр Энэтхэгийн нутагт Төвөдийн шашны удирдагчид, лам нартай уулзаж, шашны хурал зохион байгуулна” гэжээ. Ямар асуудлаар чуулах болсон талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Харин өмнө нь Далай лам 90 нас хүрэх цагтаа шинэ Далай ламын талаар ярина гэж мэдэгдэж байсныг харгалзан түүний залгамжлагчийн асуудал яригдах магадлалтай байгааг тус агентлаг онцолжээ. Далай ламын 90 насны ой ирэх сард Энэтхэгийн Гималайн нурууны Дарамсалад болно. Далай ламыг тодруулдаг одоогийн тогтолцоог үргэлжлүүлэх бол түүнийг сонгох, хүлээн зөвшөөрөх үүргийг Далай ламын албан ёсны байгууллага хариуцах бөгөөд, залгамжлагч нь чөлөөт ертөнцөд төрсөн байх ёстой гэдгийг тэрбээр өмнө нь тодорхой хэлсэн юм. Нөгөөтээгүүр, Хятадын засгийн газар Далай ламыг өөд болсон тохиолдолд залгамжлагчийг тодруулах асуудлыг дотооддоо шийднэ гэдгээ мэдэгдсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.